Хятадад цэргийн өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-03 13:36:43

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны одоо ажиллаж байгаа болон хуучин ажиллаж байсан 22 өндө албан тушаалтныг тус улсын Коммунист намын Төв хорооны сахилга батыг хянан шалгах комисс мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ тухай тус комиссын нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.

“Сахилга батыг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа” хүмүүсийн дотор Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орныг хариуцсан газрын хилийн цэргийн дивизийн командлагч асан Жан Гэньхэн, мөн Нийгмийг аюулаас хамгаалах яамны Өвөр Монголын өөртөө засах орныг хариуцсан газрын цэргийн алба хариуцсан тамгын газрын дарга асан Ли Вэньли байгаа аж.

Сахилга батыг хянан шалгах хороо хэргийг шүүх эрх бүхий байгууллагуудад шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй болсны дараа Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа Хятадад авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ