Наадмаас өмнө хүүхдүүд мөнгөө авч дуусна

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-07-09 10:43:41
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт хүүхдийн мөнгө олголтын ажил үргэлжилж банкууд дараалал ихтэй байна.
Аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд: “Хүүхдийн мөнгө олголтоор Дархан сум 29964, Орхон сум 1121, Шарын гол сум 3067, Хонгор сум 1973 буюу нийт 36125 хүүхэд байдгаас 60 хувь нь хүүхдийн мөнгөө авч байсан бол 40 хувь буюу 14450 хүүхдэд “Хүүхдийн мөнгө”-ийг нөхөн олгож байна. Ямар ч байсан хүүхдүүдийн маань хуваарилагдсан мөнгө нь дансанд орсон болохоор наадмаас өмнө мөнгөө авч дуусна” гэлээ.
                                                                                                                                                         Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ