Монгол хэлний боловсролд онцгой анхаарах цаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-04 16:53:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ний өдөр Боловсролын Үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад нийтлэгдсэн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс харахад Баян-Өлгий аймгаас монгол хэлний шалгалтад оролцсон хүүхдүүдийн 58,9 хувь нь “F” үнэлгээ буюу 400-гаас доош оноо авчээ.

Тус аймгаас Монгол хэлний шалгалтад нийтдээ 480 сурагч оролцсоноос 17 сурагч "В" үнэлгээ буюу 601-681 оноо, 58 сурагч "С" үнэлгээ /506-594 оноо/, 122 сурагч “D” үнэлгээ /400-498 оноо/, 283 сурагч "Ғ" үнэлгээ /200-393/ авсан ба "А" үнэлгээтэй сурагч байхгүй байна.

2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий дүнгээр монгол хэлний хичээлд Баян-Өлгий аймгийн сурагчид 380 оноо авч, улсын дунджаас 119 оноогоор доогуур үзүүлэлт үзүүлсэн юм.  

Харин тус аймгийн сурагчид орос, англи хэлний хичээлийн дүнгээр улсад эхний байруудад шалгардаг бөгөөд монгол хэлний мэдлэгийн түвшний ийнхүү доогуур байгаа шалтгааныг олж тогтоож, аймгийн удирдлага, боловсролын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын зүгээс холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байгааг дээрх шалгалтын дүн харуулж байна.  

Ө.Нурболат
Холбоотой мэдээ