Хэнтий аймгийн Прокурорын газраас сэрэмжлүүлэг гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2017 оны хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Иймд дээрх гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг халдлагад өртөхгүй байх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг нийт иргэдэд хүргүүлж байна.
-Урин дулааны улирал ирж, иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан охид бүсгүйчууд харанхуй гудамж талбайгаар явахгүй байх,
-Facebook, болон бусад цахим ертөнцөөр үл таних хүмүүстэй танилцахгүй, танихгүй хүмүүстэй уулзалт үдэшлэг зохион байгуулахгүй байх,
-Бусадтай архидан согтуурахгүй байх, гэрэлтүүлэгтэй гудамж талбайг сонгож явах, оройн цагаар таксинд суухдаа дугаарыг нь тэмдэглэж авч байх, бусдад мэдээлж байх, шаардлагатай тохиолдолд ар гэрийнхнээрээ тосуулах зэргээр гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэхийг Хэнтий аймгийн Прокурорын газраас анхааруулж байна.

Д.Одонтунгалаг