Аврагчид бүтээн байгуулалтын олон шинэлэг ажлууд санаачлан хийснээ үнэлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-27 10:09:44
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Гал түймэр унтаарах, аврах 40-р ангийн бие бүрэлдэхүүнд олон шинэ ажлыг шинээр санаачлан хийж байгааг сайшаан албаны зүгээс 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус ажлын хэсэг энэ сарын 23-нд Сэлэнгэ аймагт ажилласан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сэлэнгэ аймаг дахь Гал түймэр унтраах, аврах 19, 40-р ангиуд болон Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн зохицуулалт, шинэчлэл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга мэдээлэл өгсөн байна. Мөн ОБЕГ-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль эрх зүй, бүсийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, алба хаагч нар өөрсдийгөө хөгжүүлэх, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгчээ. Тус ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ авран хамгаалах үйлсдээ амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн дарга, Онцгой байдлын ахмад Г.Ганбатыг хугацааны өмнөх хошууч цолоор шагнасан юм. Түүнчлэн Гал түймэр унтаарах, аврах 40-р ангийг бүтээн байгуулалтын чиглэлээр олон шинэ ажлыг шинээр санаачлан хийж байгааг урамшуулан сайшааж, албаны зүгээс 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн, чанартай сайн гүйцэтгэх үүрэг даалгаварыг өгсөн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ