МОНЦАМЭ, Шиньхуа агентлагийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг өнөөдөр Шиньхуа агентлагийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Ч.Асханыг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Тэрбээр "МОНЦАМЭ агентлаг олон жилийн хамтын ажиллагааны харилцаатай Шиньхуа агентлагтай илүү дотно, нягт хамтран ажиллах сонирхолтой байдаг.Тэр тусмаа хоёр агентлаг Төрийн мэдээллийн агентлагийн хувьд илүү нягт харилцаатай ажиллах боломжтой. Бид зөвхөн тэмдэглэлт ойн үеэр л үйл ажиллагаа явуулаад зогсохгүй байнга хамтран ажиллаж ирсэн уламжлалт харилцаагаа шинэ түвшинд өргөжүүлэхийг хүсч байна” гэв.
Шиньхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Ч.Асхан МОНЦАМЭ агентлагийн даргатай санал нэгтэй буйгаа илэрхийлээд цаашид Хоёр агентлагийн хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэхийг чухалчилж ажиллана гэв. “Нэг бүс нэг зам” төслийн хэрэгжилтэд Шиньхуа агентлаг хэвлэл мэдээллийн хувиар оролцож буй тул тус төсөлд хамарч буй Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэх мэт бүхий салбарын мэдээ мэдээллийг түлхүү мэдээлэхийг эрмэлзэж байна гэлээ.
Талууд цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Жич сонирхуулахад 1958 онд МОНЦАМЭ, Шиньхуа агентлаг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байв.

Б.Мөнхтуул