Энэ сарын 26-28-ны өдрийг дуустал согтууруулах ундаа борлуулахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-23 13:43:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболд энэ сарын 26-ны 00.00 цагаас 28-ны 00.00 цаг хүртэл нийслэлд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргажээ.

Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх арга хэмжээ орон даяар болно. Тиймээс аливаа үймээ самуун, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү захирамжийг гаргажээ.

Захирамжийн хүрээнд Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй аж. Мөн соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ