Туркийн бүх нийтийн сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-11-01 17:25:54

АНКАРА. /NHK/. Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам өрсөлдөгч намуудтайгаа хамтран эвслийн засгийн газар байгуулах гэсэн боловч бүтэлгүйтэж, улмаар тус улс таван сарын дотор бүх нийтийн хоёр дахь сонгуулиа хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар тус нам парламент дахь олонхийн байр сууриа алдсан билээ.

2002 оноос хойш Туркт хэрэгжиж буй нам нэг намын тогтолцоо бүхий парламентын засаглалыг Шударга ёс, хөгжлийн нам дахин бий болгож чадах эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Туркийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна хэмээн сөрөг хүчний намууд Шударга ёс, хөгжлийн нам болон Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг буруушаажээ.

Өнгөрсөн долдугаар сард Сиритэй хил залгаа Туркийн нутагт дэвсгэрт бөмбөг дэлбэлэх аймшигт халдлага болсонтой холбогдуулан “Лалын улс” болон курд босогчидтой тэмцэх цэргийн ажиллагааг Туркийн Засгийн газар эхлүүлжээ.

Шударга ёс, хөгжлийн нам эрх баригчын байр сууриа хадгалж үлдэх боловч тус нам парламентад олонх болж чадахгүй бол улс төрийн маргаан тасрахгүй гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ