Хар нүх, нейтронон оддыг судлах анхны дуран авайг Хятад улс тойрог замд орууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-15 16:01:14
БЭЭЖИН./TASS/. Хятад улс хар нүхнүүд болон нейтронон оддыг судлах судалгааны ажлыг эхлүүлж, үүнтэй холбоотойгоор хатуу рентген цацрагтай ажиллаж чадах Хятадын анхны тусгай дуран авайг тойрог замд оруулсан байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Одон орны орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Жанжэн-4В” зөөгч пуужинг Хятадын баруун хойд нутгийн Ганьсу муж дахь сансрын буудлаас хөөргөжээ. 2,5 тонн жинтэй уг дуран авай одоогийн байдлаар тойрог замд 550 км-ийн өндөрт байгаа аж. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар Хятадын эрдэмтэд соронзон орны хувьслын үйл явцад ажиглалт хийн, таталцлын долгионыг нарийвчлан судалж, сансарт байршил тогтооход нейтронон оддыг ашиглах юм.

Одоогийн байдлаар, 2 000 гаруй нейтронон одод мэдэгдэж байгаа ба онолын хувьд таамаглаж байгаагаар Сүүн замын галактикийн дагууд үүнээс хэдэн арван мянга дахин олон нейтронон одод нуугдаж байх магадлалтай. Тэдгээр оддын радиус нь хэдхэн км ба маш их нягттай байдаг аж. Тэдгээрийн масс нь Нартай адилхан хэд хэдэн том оддын масстай тэнцдэг байна. Эрдэмтдийн гол зорилт бол одон орны эдгээр объектуудын эрчим хүчний эх үүсвэрийг тогтоох явдал ажээ.

Хар нүхийг анх 1972 онд илрүүлсэн ба уг нүх Дэлхийгээс 6000 гэрлийн жилийн зайд оршдог аж. Хар нүх нь хүчтэй рентген цацралтын эх үүсвэр болдог.
О.Барс 

 

 

 

Холбоотой мэдээ