Улаан загалмай нийгэмлэг 10 мянган бичлэг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-30 15:03:48

ТОКИО. /Sputnik/. 1950-1953 оны Солонгосын дайнаар гэр бүлээсээ салж хагацсан 10 мянган Өмнөд Солонгосын иргэнээс Умард Солонгост буй хамаатнуудад нь зориулж бичлэг хийхээр Улаан загалмай нийгэмлэг зорьж байгааг БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.

2015 оны наймдугаар сард эхэлсэн 10-13 минутын 10 мянган бичлэг хийх уг төсөлд 1,.75 сая доллар шаардлагатай хэмээн Ёнхап агентлаг мэдээлэв. Өмнөд Солонгосын Солонгос хоорондын хамтын ажиллагааны сангаас төслийг санхүүжүүлэх юм.

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын 66 мянга гаруй 80-аас дээш насны иргэд БНАСАУ-д амьдардаг хамаатан садантайгаа харилцаа тогтоох ямар ч боломжгүй байдаг.
1980 оны эхээс эхлээд хуваагдсан гэр бүлүүдийн уулзалт болсоор ирсэн. 2000 оны Солонгос хоорондын уулзалтын дараа 50 жилээс дээш хугацаанд бие биенээ хараагүй гэр бүлийн гишүүдийг уулзуулах ажлыг Сөүл, Пхеньян  19 удаа зохион байгуулаад байна. Энэ хугацаанд 19 мянган хүн хамаатан садантайгаа уулзаж чаджээ.

2014 оны хоёрдугаар сард хамгийн сүүлийн уулзалт болсон юм. Оролцогчдыг сугалаа сугалуулах замаар  сонгосон байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ