Баруун-Уртад малын махны үнэ хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:57:10

Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 6,7 хувиар нэмэгдсэн ч малын махны үнэ буурчээ. 

Баруун-Урт сумын төвд  хонины мах 4500 төг, үхрийн мах 5000 төг, ямааны мах 3500 төг, шингэн сүү летр нь 1200-1500 төг, “Алтан тариа”-ны 1 дүгээр зэргийн гурил кг нь 1300 төг,  элсэн чихэр 1630 төг, цагаан будаа 2230  төгрөгийн үнэтэй  байна. 

Харин бензин шатахууны үнэ сүүлийн 2  жилд нэмэгдээгүй бөгөөд  А92-1920, А80- 1660, дизелийн түлш 1950 төгрөг байна. Эх орны хөрсөнд ургасан төмс кг нь 1300-1500, лууван, байцаа 1800, шийгуа 1500 төгрөгийн үнэтэй байна.

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ