Хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаагаа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-12 16:58:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрөөр удирдуулсан ажлын хэсгийн хурлаар хүүхдийн зусланд хийсэн хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэж, 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх боллоо.

Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол Улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэд энэ сарын 05-08-ныг хүртэл нийт 24 зусланд хяналт шалгалт хийсэн байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн 6байгууллага нийслэлийн ногоон бүсийн гурван чиглэлд ажиллажээ.

Ажлын хэсэг нийт зусланд зөвлөмж, шаардлагатай зусланд хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг ирэх сарын эхээр хийх аж. 

Ж.Болор
Холбоотой мэдээ