Өртэй компаниудыг шүүхэд өгчээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 13:25:04

Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 16,8 сая төгрөгийн өр бүхий  “Өгөөж Сүмбэр”, 218 сая төгрөгийн төлбөр бүхий  “Анхай Интернейшнл”ХХК –ниудыг шүүхэд өгчээ.

Үүний цаана даатгалын хуулийг дагаж, мөрдөөгүй 55 аж ахуйн нэгж, байгуулага 23 сая төгрөгийн өр, төлбөр ногдож байна. Шимтгэл барагдуулахыг шаардсан албан бичиг хүргэсний дүнд актаар 11,6 сая, алдангиар  6,4 сая төгрөг татан төвлөрүүлжээ. Тус хэлтэс он дуусахаас урьтаж, өр төлбөрийн асуудлыг цэгцлэх чигтэй байгаа учир зарим аж ахуйн нэгжийн асуудлаар дахин шүүхэд хандаж магадгүй аж. 

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ