Төгсөгчдөөс 62 сурагч 44 улирал дараалан онц суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-08 16:14:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангиудын төгсөлтийн “Эрдмийн баяр-2017” Дархан хотын “Залуучууд” театрын их танхим болов.
Төгсөлтийн баярыг аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал нээж хэлэхдээ: “Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын 2017 оны А/147 дугаар тушаалаар төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгож хичээлийн жилийн ажлаа дүгнэж шилдэг төгсөгчдийг урамшуулах, урлаг соёлын арга хэмжээ зохиох зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ болгон зохион байгуулж олон нийтэд сурталчилж” байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр манай аймгийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэж байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 1509 хүүхэд суралцаж төгссөнөөс 44 улирал дараалан “Онцсайн” дүнтэй суралцсан 62 сурагч байна. Улс орон даяар төгсөгчдийн сурлагын чанар чансааг тогтоодог элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр манай төгсөгчид өнгөрсөн жил улсад  дөрөвдүгээр байранд шалгарч улсынхаа тэргүүлэх их, дээд сургуулиудад олон оюутан элссэн нь төгсөгчдийн сурлагын амжилтыг харуулах чухал үзүүлэлтийн нэг юм” гэв.
Энэ жилийн улсын олимпиадад 15 дугаар сургуулийн сурагч О.Энх-Амгалан сэтгэх чадварын төрөлд мөнгөн медаль, Есдүгээр сургуулийн Н.Дарамбал түүхийн хичээлийн төрөлд мөнгөн медаль, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн О.Номин биологийн хичээлийн төрөлд, “Цайхун” сургуулийн сурагч Д.Лхагва-Эрдэнэ гадаад хэлний төрөлд хүрэл медаль хүртжээ.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ