Нүдний кабинетад тоног төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-08 16:13:35
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Франц улсын “Аксион Монголии” төрийн бус байгууллагаас Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газар болон Нэгдсэн Эмнэлгийн Нүдний кабинетад нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хандивлах ёслол болов.
Уг ёслолд  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар Франц улсын эмч нарт хүндэтгэл үзүүлж аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга: “Франц Улсын эмч нараас манай Нүдний кабинетэд хандавлаж байгаа нүдний оношлогоо, эмчилгээний шинэ тоног төхөөрөмжтэй болсноор нүдний бүх талын үзлэг оношилгоо хийх бүрэн боломжтой боллоо.Үүнд “Nidek 2000 auto contact tonometr” буюу нүдний даралт хэмждэг аппарат, “nidek auto refractometer” төхөөрөмж буюу нүдний харааг шалгаж хугарлыг тогтоодог тоног төхөөрөмжүүд юм. Энэхүү төрийн бус байгууллага өмнө нь Улаанбаатар хотын зарим дүүрэг, аймгийн төвүүдэд нүдний эмгэг оношлох, эмчлэх, дурангийн хагалгаа хийх тоног төхөөрөмж, эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр тусламжийн үйл ажиллагаа явуулдаг юм байна” гэв.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
 
 
Холбоотой мэдээ