2024 оны Олимпыг зохион байгуулахаар Парис хот өрсөлдөж байгааг Европын парламент дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-06-07 14:51:12
МОСКВА./TASS/. 2024 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулах тухай Парисын өргөдөл мэдүүлгийг мягмар гарагт Европын парламентын спортын асуудал эрхэлсэн бүлэг дэмжсэн тухай Insidethegame.biz порталд мэдээлжээ.

Парис хотын мэдүүлгийн хорооны дарга Бернар Лапассе, Францын спортын сайд Лора Флессель тэргүүтэй тус улсын төлөөлөгчид мэдүүлгийн төслөө Европын парламентад танилцуулжээ. Үүний дараа Европын парламентын дарга Антонио Таяни, спортын асуудал эрхэлсэн бүлгийг хамтран даргалагч Марк Тарабелла, Сантьяго Фисас нар Парисын мэдүүлгийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

"Бид төслөө Европын парламентын сайд нарт танилцуулж чадсандаа баяртай байна, мөн тэд төслийг маань дэмжсэнд маш их талархаж байна. “Парис-2024” бол Франц, Европ төдийгүй даян дэлхийд үр өгөөжөө өгнө, тиймээс Европарламент дэмжиж байгаа нь манай хот нэрээ дэвшүүлснийг дуу нэгтэй дэмжиж байгааг дахин нотлон харуулсан” хэмээн Б.Лапассе ярилаа.

2014 оны зуны Олимпыг зохион байгуулахаар Парисаас гадна АНУ-ын Лос-Анжелес хот өрсөлдөж байгаа юм. Олимп-2024-ыг зохион байгуулах хотыг 2017 оны 9 дүгээр сарын 13-нд Перу улсын нийслэл Лима хотод болох Олон улсын Олимпын хорооны чуулганы үеэр тодруулна.
О.Барс 

 

 



Холбоотой мэдээ