Нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга “60 тэрбумын” гэх бичлэгийн асуудлаар Ерөнхийлөгч болон УИХ дахь МАН-ын бүлэгт хандан шаардлага хүргүүлэв.
Нэр дэвшигч Х.Баттулга "Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой холбоотой ноцтой мэдээлэл баримтуудыг ил болгосонтой холбогдуулан Ерөнхийлөгчид хандаж байна. МАН-ын улс төрийн ажилтан Г.Доржзодов, М.Өлзий нарын олон нийтэд дэлгэсэн 90 минутыг аудио бичлэгт төрийн эрхийг хууль бусаар авах тухай, сонгуулийг луйвардах, хар машиныг Германы мэдээллийн технологийн том компанитай хамтран хакердах, сонгуулиар тараах мөнгийг олохын тулд төрийн албыг ирээдүйд олох ашгаар үнэлэн зарах, авлига авах, гадаадаас сонгуульд зориулж мөнгө босгох, Монголын баялаг, орд газруудыг мөнгө өгсөн гадаадынханд найр тавин өгөх зэрэг ярианууд орсон бөгөөд уулзалтад МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн биеэр оролцсон нь тодорхой байгаа. Тиймээс энэ баримтыг 21 хуудас материалын хамт хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийг даргалдаг. ҮАБЗ-д энэ асуудал өнөөдөр ямар хэлбэрээр тусгагдаж хэлэлцэгдсэн бэ гэдгийг асууж, шаардлага хүргүүлж байгаа бөгөөд шаардлагын хариуг долоон хоногийн дараа авна” гэв.
Уг бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хүлээн авч, Ерөнхийлөгчид танилцуулахаа илэрхийлэв.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал