Байгал нуурт солирын хэлтэрхий унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
aminaa@montsame.mn
2015-10-29 15:35:10

МОСКВА. /Sputnik/. Оросын Сибирийн бүс нутагт орших Байгал нуурт солирын хэлтэрхий унасан тухай Эрхүүгийн их сургуулиас мэдээлснийг телевизийн “Звезда” суваг уламжиллаа.

Аравдугаар сарын 22-ны өдөр солирын хэлтэрхий унажээ.

“67.2 метрийн өндөрт явахад нь уг солирын хэлтэрхийг анх илрүүлсэн ч 62.1 метрийн өндрөөс үзэгдэхээ больсон” гэж Эрхүүгийн их сургуулийн мэдээлэлд бичжээ.

Огторгуйн биетийн уналтын хүч бага байжээ. Тиймээс нууранд унахдаа 13 км/цагаас доош хурдтай байв. Эрхүүгийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр, Эрхүү мужийн "Большое Голоустное" тосгоны ойролцоох эргээс 1 километрийн зайд унажээ. Нутгийн оршин суугчид солирын хэлтэрхий унахыг ажиглаж,  цахим ертөнцөд хэлэлцүүлгийг идэвхитэй явуулсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ