Ихэнх нутгаар бороо орж, шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-06-03 07:04:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 4-нд баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно.

Салхи 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 6-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Холбоотой мэдээ