Алаг-Эрдэнэ суманд бага насны хүүхдтэй эцэг эхчүүдийн анхдугаар чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 14:24:55

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар чуулганыг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулав.

Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь эцэг эхчүүдийн чуулган юм. Чуулганаар эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд идэвхи санаачлага гаргаж бүтээлчээр хамтран ажиллахаар болов. Мөн хүүхдийн өсч буй орчин ямар хүн болон төлөвшихөд нөлөөлдөг учраас эцэг эхчүүд бие биенээ  хүндэтгэн харьцаж, хүүхдээ сонсч, архи тамхи хэрэглэхгүй ирээдүйд сайн  хүн болгох нь чухал төдийгүй эцэг эхчүүдийн үүрэг гэдгийг ч уриалж байлаа.


Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ