Цэцэрлэг хотынхон нэг сарын турш өглөө бүр алхана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газраас зохион байгуулж буй “Биеийн тамираар хичээллэж, эрүүл мэндээ хамгаалах нь бүх нийтийн хэрэг” уриатай “Өглөөний алхалт, гүйлт, дасгал” сарын аян өнөөдөр өглөө 06.30 минутанд Дэмид жанжны талбайд нээлтээ хийлээ. Аяны нээлтэнд Эрдэнбулган суманд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд гээд 360 гаруй хүн оролцлоо.
Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг, хамгийн боломжтой, хүн болгонд хүртээмжтэй, ач холбогдолтой хялбар дасгал бол цэвэр агаарт алхах, гүйх ажээ. Иймд эрүүл байх гол хүчин зүйл болсон нийтийн биеийн тамир, спортоор хичээллэж, өдөр бүр 30-аас дээш минутаар алхах, гүйх, түүний ач холбогдлыг сурталчлах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, хэвшүүлэх зорилготойгоор 6-р сарын 17- хүртэл аян үргэлжилнэ.
Ингээд өглөө бүр байгууллага, ААН-үүд 06.30 минутанд Дэмид жанжны талбайд ирж, дасгал хийн, төв талбайгаас Бурхан багшийн сэрэг дүр – Жамганы булаг хүрээд буцахад нийтдээ 3 км газар алхалт хийх юм.
Энэхүү арга хэмжээ нь ЭМГ-аас эхлүүлсэн “Цусны даралт ихсэлт, түүний хүндрэлээс сэргийлье” гурван сарын аяны хүрээнд хийж байгаа ажил юм.

Б.Гэрэлт-Од