Хүүхдүүд амар тайван амьдрахыг хүсч байгаагаа жагсаалаар илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 13:44:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” аяныг зохион байгууллаа.
Дэлхийн зөн Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй явагдсан уг аянд Ерөний боловсролын сургуулийн “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн аврагч”, “Өсвөрийн сурвалжлагч”, “Номын анд”, “Ангийн дарга нарын нэгдэл”, “Нэгдмэл ертөнц” зэрэг Хүүхдийн өөрөө удирдах 13 байгууллагын 1000 гаруй сурагчид оролцсон байна.
Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилж, хүчирхийлэлгүй, тайван орчинд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн гэр бүлүүдэд сайн сайхныг хүсч, Арвайхээр сумын төв талбайгаар парад алхалт хийсэн юм. Энэ үеэр үе тэнгийнхэндээ “Флаш моб” бүжгээр мэндчилж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриаллаа.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ