"Хүүхдийн эрүүл мэндийн тусламжийг сайжруулах нь" сэдэвт сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 10:43:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Эх хүүхдийн эрүүл мэнд" аймгийн хөтөлбөрийн хүрээнд "Хүүхдийн эрүүл мэндийн тусламжийг сайжруулья" сэдэвт сургалтыг зохион байгуулж  сум, өрх, багийн эмч нарыг оролцууллаа.
Өмнөговь аймагт өнгөрсөн онд 0-5 насны хүүхдийн эндэгдэл 31 гарчээ. Үүнээс 0-28 хоногтой нярай хүүхэд 18 байгаа бөгөөд тэдний 80 хувь нь дутуу төрсөн хүүхэд байжээ. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хандлагыг сайжруулах зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулсан юм.  

Уг сургалтаар хүүхдийн хяналт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтөлгөөг сайжруулах, амьсгалын замын цочмог халдварын үеийн эмчилгээ асаргаа сувилгаа, нярайн шарлалт, шарлалттай нярайн асаргаа, суулгалт өвчний үеийн эмчилгээ, асаргаа сувилгаа, хүүхдийн таталт, түүнд үзүүлэх яаралтай тусламж, тархины хүчилтөрөгчийн дутмагшил, витамин D-ийн хэрэглээ, хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь зэрэг чухал сэдвүүдээр багш нар сургалтанд оролцогч эмч нарт үнэтэй зөвлөгөө өглөө.  

Д.Мишигсүрэн

 


Холбоотой мэдээ