Хэнтий аймагт малын хулгайн гэмт хэрэг 31,5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:18:11

Хэнтий аймгийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буурчээ.

Тиймээс энэ ахицыг бататган, цаашид малын хулгайн хэргийг улам багасгах зорилгоор Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхимд” зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд АЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга Ж.Ганбаатар, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, Аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаяр, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нар, Хэсгийн төлөөлөгчид, багийн Засаг дарга нар болон малчдын төлөөлөл оролцов.

Тус зөвлөлгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь цаг хугацаа хэмнэхээс гадна, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэд малчидад сурталчилан таниулж байгаагаараа онцлог аж.

Энэхүү зөвлөлгөөнийг энэ сарын 19-өөс эхлэн Баянмөнх, Жаргалтхаан, Батноров, Биндэр суманд тус тус бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулжээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ