Зам даваа хаагдаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:52:44

Энэ сарын 27-аас эхлэн Увс аймгийн нийт нутгаар нойтон цас орсонтой холбогдуулан хот хоорондын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдсан эсэх талаар Увс аймгийн Онцгой байдлын албаны дэд дарга Я.Өлзийтөөс тодрууллаа.

  “Ойрын өдрүүдэд Увс аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан бүрхүүл тогтоод байгаа хэдий ч ямар нэгэн гамшиг ослын талаарх дуудлага мэдээлэл манай албанд ирээгүй байна. Аймгийн төв болон хот хоорондын зорчих хэсэг Наранбулагийн хар зам дээр цас хайлснаас үүдэн халтиргаа гулгаа их гарч байна. Иймээс автомашины жолооч нар хурдаа тааруулж явах хэрэгтэй. Хот хоорондын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдаагүй, хэвийн байна. Зэргэлдээ аймгуудтай утсаар холбогдож байдал ямар байгааг тодруулахад хэвийн байна гэсэн” хэмээн Я.Өлзийт манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ