70 дахь удаагийн Каннын кино наадам эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-05-17 14:15:09
АСТАНА./КАЗИНФОРМ/. Олон улсын кино наадам 70 дахь удаагаа Францын Канн хотод нээгдэнэ гэж ТАСС агентлаг мэдээллээ. Бүрэн хэмжээний 2000 орчим киноноос кино наадмын комисс энэ удаад үндсэн шалгаруулалтанд оролцуулахаар 50 орчим киног шилж авчээ. 

Каннын анхны кино наадам Францын Номин эрэгт 1946 онд болж байлаа. Тэр үед хамгийн шилдэг найруулгатай киноны шагналыг дайны жилүүдэд зургийг нь авсан “217 номерын хүн” киноны найруулагч Михаил Ромм хүртэж байсан бол шилдэг өнгөний шийдэлтэй киноны шагналыг Александр Птушкогийн “Чулуун цэцэг” кино авч байжээ. Тухайн үед кино наадмын Гран-при шагналыг Фридрих Эрмлерийн Сталинградын дайчдын тухай өгүүлдэг “Их эргэлт” кино хүртэж байв.

Кино наадам хоёр удаа буюу 1948 болон 1950 онд төсвийн мөнгө хүрэлцээгүйн улмаас тасалдсан байна.
О.Барс 
 
Холбоотой мэдээ