Уралдаанч хүүхдүүд, уяачдын чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран морин уралдаанч хүүхдүүд болон уяачдад зориулсан “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал-Уяач таны хариуцлагаас” сэдэвт чуулганыг 05 сарын 10-ны өдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, уяачдын хүлээх үүрэг хариуцлагуудын талаар мэдлэг олгох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах салбар хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү чуулганд Ховд аймгийн 17 сумын 100 гаруй морин уралдаанч хүүхэд, 60 гаруй уяач оролцов.
Чуулганы хүрээнд уяачдад болон уралдаанч хүүхдүүдэд зориулсан гэсэн хоёр тусдаа сургалт явуулж, ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн О.Мандалсүрэн, мэргэжилтэн О.Олз-заяа, Л.Дэлгэр, Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан Г.Солонго, МХГ-ын улсын байцаагч Д.Хишигт болон БОЭТ, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, Албан журмын даатгалын холбоо, “Алтайн унага” аймгийн МСУХ-ны мэргэжилтэн, менежер, ажилтнууд мэдээлэл өгсөн юм.
“Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал-Уяач таны хариуцлагаас” сэдэвт чуулганы үр дүнд уяачид, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа, цаашид анхаарах асуудал, морины уралдааны үед тавигдах ерөнхий шаардлага, зөвлөмж, хүний эрхийн үндсэн ойлголт, уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилт болоод гэнэтийн ослын даатгал, аюулгүй байдлыг нь хэрхэн хангах талаар мэдлэгтэй боллоо.
Харин уралдаанч хүүхдүүд эерэг хандлага, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдэд зориулсан аюулгүй байдлыг хангах зөвлөмжийн талаар хичээлд хамрагдаж, Хүүхэд хөгжүүлэх дугуйлан болон Ховд аймагтай танилцах явган аялалд оролцсон юм.
Мөн энэ үеэр уяачид, эцэг эхчүүд, уралдаанч хүүхдүүдийн хамтарсан “Уралдаанч хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал”, “Уяачдын өмнө тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Чуулганы төгсгөлд хэлэлцүүлгийн нэгдсэн санал, дүгнэлтийг гаргаж аймаг, сумдын Уяачдын холбоонд хүргэн уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.