“TIKA” дэлхийн 120 оронд төсөл хэрэгжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-10 10:30:01
АНКАРА./ANADOLU/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /TIKA/ дэлхийн 54 оронд 56 төлөөлөгчийн газраа нээсэн ба “TIKA”-гийн төслүүд дэлхийн 120 улсад хэрэгжиж байна гэж тус агентлагийн гадаад харилцаа эрхэлсэн зохицуулагч доктор Мехмет Йылмаз мэдэгдлээ.

Түүний мэдээлснээр, “TIKA” агентлаг төсөл хэрэгжүүлэхдээ эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, захиргаа, тээвэр зэрэг салбаруудыг голчлон сонгож авдаг байна. Үүнээс гадна тус агентлаг аялал жуулчлал, соёл, холбооны салбаруудад анхаарал хандуулдаг ажээ.

Мөн “TIKA” нь бусад орны хүмүүнлэгийн байгууллагууд, тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагтай /JICA/ хамтран ажиллаж байна. 

“TIKA” нь гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах, аж үйлдвэрийн автоматжуулалт, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудлаар 1998 оноос хойш ЖАИКА-тай нягт хамтран ажиллаж байна” гэж Йылмаз тэмдэглэн хэллээ.

Хариуд нь “JICA”-ийн төлөөлөгч Хидеаки Мацуока хэлэхдээ “TIKA”-тай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой, хүмүүнлэгийн салбарт туршлага солилцоход тус дөхөм болдог" гэдгийг онцлон дурджээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ