Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-04 13:52:56

СӨҮЛ./TASS/. БНСУ-ын хэдэн зуун мянган сонгогчид тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалтад оролцлоо. Үндэсний сонгуулийн комиссийн мэдээлснээр, өглөөний 9 цагийн байдлаар 590 гаруй мянган сонгогч саналаа өгчээ.

“5 дугаар сарын 5 хүртэл үргэлжлэх урьдчилсан санал хураалтад илүү олон сонгогч оролцохоор байна” гэж Үндэсний сонгуулийн комисс мэдэгдлээ. 2014 оны сонгуулийн үеэр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 42,4 сая сонгогчдын 11,5 хувь нь буюу сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын 20,2 хувь нь урьдчилан саналаа өгчээ,

Бүх саналын хуудсыг лац ломбо бүхий сейфэнд хадгалах ба тэдгээрийг Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа 5 дугаар сарын 9-ны орой задлах юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд 13 нэр дэвшигч одоо өрсөлдөж байгаа бол хоёр нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхөөс татгалзжээ. Хамгийн сүүлд явагдсан санал асуулгаар, хамгийн нэр хүндтэй яваа нэр дэвшигч бол “Тобуро” Либерал Ардчилсан намын тэргүүн асан Мүн Жэ Ин юм. Түүний чансаа 42,2 хувьтай байна.

Түүний араас төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Су, Солонгосын эрх чөлөөний намын нэр дэвшигч консерватив Хон Жун Пё нар явж байна. Санал асуулгаар энэ хоёр дэвшигч тус бүр 18,6 хувийн дэмжлэг авчээ.
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ