Тавдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 08:50:43
09.00 цагт "Хотын хөгжил-Хамтын хүч" хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалт СТӨ-нд болно.

09.00 цагт МУИС-ын Нэгдүгээр байранд "Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарласны 25 жил: Үр дүн, Цаашид тавих зорилт" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт ХААИС-ын Эрдмийн зөвлөлийн танхимд "Газар тариалан 2017" Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал болно.

10.00 цагт Монголбанкинд "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" хоёр сарын аяны нээлт болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр 2017” судалгааны тайланг танилцуулна.

11.00 цагт Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний нээлт хуучнаар Сүлд чуулгын байранд болно.

11.30 цагт Спортын төв ордны гурван давхарт Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Шинэ Зеландын Оакланд хотод болсон дэлхийн мастеруудын наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзана.

11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Арилжаа эрхлэгчдийн холбооноос "Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль"-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хотын дарга Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцоно.

15.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли "Хятадын шинжлэх ухаан, технологи, инноваци" сэдвээр лекц уншина.

16.00 цагт "Бичиг соёл" монгол уран бичлэгийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн байранд нээлтээ хийнэ. 

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ