Гватемалд элэглэгч ерөнхийлөгчөөр сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-26 15:52:36

ГВАТЕМАЛ. /BBC/. Засгийн газарт алба хашсан туршлагагүй, телевизийн элэглэгч асан Жимми Моралес Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд яллаа.

Улс төрийн нэр хүндгүй элитэд тооцогддог тэргүүн хатагтай асан Сандра Торрестой өрсөлдөөд Жимми Моралес 72 хувийн илт давуу саналыг авчээ. Моралес ялах нь тодорхой болсноор хатагтай Торрес санал хураалтын дүн гарахаас өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

Хуучин Ерөнхийлөгч Отто Перез Молинаг баривчилж, огцруулснаас хойш нэг сарын дараа уг санал хураалт боллоо. Түүнийг улс төрчид, хянан шалгах албаны авлигын сүлжээний толгойлогч хэмээн сэжиглэсэн юм. Бизнес эрхлэгч хилээр нэвтрүүлэх хураамжаас зайлсхийн, хахууль өгсөн хуйвалдаанд оролцсоноо Молина няцаасан билээ.

Перез Молинаг унагасан үндэсний эсэргүүцлийн дараа сонгогчид элэглэгчийг шинэ эхлэл хэмээн үзэж байна.  “Ерөнхийлөгчийн хувьд би үүрэг хүлээнэ. Биднийг үгүй хийж буй авлигын эсрэг тэмцэх нь Гватемалын ард иргэдийн хүлээх үүрэг юм. Бурхан та бүгдийг ивээг. Баярлалаа”  хэмээн сонгуулийн дүн гарсны дараа Моралес хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ