НАТО-г эсэргүүцэн жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-26 14:26:41

ВЕНА. /Sputnik/. Умард Атлантын цэргийн эвслийн тогтворгүйжүүлэх бодлогыг эсэргүүцэж Испани, Италид иргэд жагслаа хэмээн "Контра" сэтгүүлд бичжээ.

Ялангуяа, НАТО-гийн "2015 Trident Juncture" цэргийн ажиллагаа хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Италийн Неаполь хотод эсэргүүцэгчид НАТО-г тараахыг шаардсан лоозон барьсан байна. Мадрид хотын жагсагчид дайныг эсэргүүцсэн самбар дээрээ “НАТО-д үгүй гэж хэлье, баазаа гарга”, “ Империализм бол терроризм”, “Янкууд гэртээ харь”  гэх мэтчилэн бичжээ.

Португали, Испани, Итали улс болон Газар дундын тэнгис, Атлантын далайн бүс нутгийн 28 цэргийн баазаа хамруулсан НАТО-гийн цэргийн тоглоомыг жагсагчид эрс эсэргүүцдэг билээ. 40 гаруй улсын 36 мянган цэрэг сургуулилтад оролцож байна.

Умард Атлантын цэргийн эвсэл хүрээгээ өргөжүүлж, нөлөөллийнхөө хүрээнд Зүүн Европын олон улсыг нэмэх оролдлого хийлээ хэмээн европчуудын дийлэнх нь шүүмжилж буй юм. Шүүмжлэлд Оростой зориуд, өдөөн хатгалгын шинжтэй сөргөлдөж, Ойрхи Дорнод, Хойд Африкт байнга цэргийн оролцоотой байдаг нь мөн өртжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ