Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-28 22:04:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-нд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Гуравдугаар багт нэг айлын хоёр гэр шатсан хэрэг гарсан байна. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байжээ. 

Гал гарах үед гэрт бага насны хоёр хүүхэд, эмээгийн хамт байсан байна. Зургаан настай Э.Жадамба хүү дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаж, урд, хойд хашааныхаа айлуудад хэл хүргэж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж амжжээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна.
Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи" ХХК-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Мөн тус сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болгоод байна.

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ