Монголчууд хасарваань, алим тарина

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
bars@montsame.mn
2017-04-28 10:59:06

УЛААН-ҮД./NEWSBABR.COM/. Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөдөө аж ахуйн төсөл, 2017 оны ургац хураалтын хөтөлбөрийн талаар ярьжээ.
Түүний хэлснээр, Монголын фермерүүд энэ онд 362 мянга га-д улаан буудай, 15 мянган га-д төмс, 23 мянган га-д тэжээлийн ургамал, 28,6 га-д тосны ургамал, мөн 1 мянган га-д үр жимс тариалах аж.
Ургамал тариалахад Монголчуудад Хятадын хөнгөлөлттэй зээл тусалж байгаа ба фермерүүд тоног төхөөрөмж худалдаж авах хямд санхүүжилтийг олгож байгаа юм. Үүнээс гадна, Засгийн газар парламенттай фермерүүдийг татвар, импортын татвар хураамжаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол улс жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллаж байгааг Ерөнхий сайд дурджээ. Уг төслөөр Монгол улсад хүйтэнд тэсвэртэй алимны мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Мөн үүнээс гадна хасарваань тарихаар уг төсөлд тусгагджээ. 2017.04.27
http://newsbabr.com/mong/?IDE=158792
О.Барс  

Холбоотой мэдээ