Красноярскаас Монголд 500 тонн овъёос нийлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
bars@montsame.mn
2017-04-26 15:12:59

КРАСНОЯРСК./news.mail.ru/.Красноярскийн хязгаараас Монгол руу 500 тонн тэжээлийн овъёос экспортолжээ. Энэ тухай тус хязгаар дахь "Россельхознадзор"-ын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

Зохих албадын мэргэжилтнүүд 3 дугаар сард Монголд нийлүүлэх тэжээлийн овъёосны нийлүүлэлтийн 7 багцад мал эмнэлгийн хяналтын бүрдүүлэлт хийжээ. Нийтдээ 487 тонн овъёосыг Монголд нийлүүлсэн ба уг бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх явцад ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Мөн тэжээлийн овъёосонд лабораторийн шинжилгээ хийхэд Евроазийн Эдийн засгийн холбоо болон импортлогч орны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагад тэнцжээ.

Тэжээлийн овъёосыг “Нижнеингаш ХПП” ХХН төмөр замаар Буриадын “Наушки” өртөөгөөр дамжуулан Монгол руу экспортолсон байна.

Дашрамд дурдахад, Красноярскийн бизнес эрхлэгчид Монголд овъёосноос гадна тахианы өндөг нийлүүлдэг ба хамгийн сүүлд 9,7 сая ширхэг өндгийг энэ оны 1 дүгээр сард ачуулжээ. Түүнээс гадна Монголд үр тариа, сүүн бүтээгдэхүүн, чихэр боов болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байна. /2017.04.03/
 

Холбоотой мэдээ