Клинт Иствүүд террорист халдлагын тухай кино хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭНЬЮ-ЙОРК. /TASS/. 2015 оны зун Парис руу явж байсан хурдан галт тэргэнд террорист халдлага үйлдэж гэж байсныг таслан зогсооход оролцсон АНУ-ын гурван иргэний тухай киног Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Клинт Иствүүд хийх гэж байна. Киноны зураг авалтыг "Warner Bros" студид хийнэ гэж The Hollywood Reporter сэтгүүлд мэдээлжээ.
Уг киног “15:17-д Парис руу хөдлөх галт тэрэг” гэдэг зохиолоос сэдэвлэн бүтээх ба уг зохиолыг бодит үйл явдалд тулгуурлан бичсэн байна.
2015 оны 8 дугаар сард Мароккогийн иргэн 26 настай Аюб аль-Каззани гэгч этгээд Амстердамаас Парис руу явж байсан хурдан галт тэргэнд оронгуутаа гэнэт гал нээжээ. Хэт даврагчийг тэр даруй галт тэрэгний багийнхан, зорчигчидтой хамтран аюулгүй болгосон ба тэдгээр зорчигчдын дунд гурван америк хүн явж байжээ. Тэр гурвын нэг нь Орегон муж улсын Үндэсний гвардид, нөгөө нь АНУ-ын цэргийн нисэх хүчинд алба хааж байсан аж. Тэд байгаагүй бол террорист этгээд маш олон хүнийг хөнөөх байлаа. Галт тэргэнд нийтдээ 554 зорчигч явж байжээ.
Өдгөө 86 настай Клинт Иствүүд нийт 59 кинонд тоглож, 40 орчим кино найруулсан ба түүний хийсэн“Үл өршөөгдөгсөд”, “Сая долларын хүү” кино нь “Шилдэг кино”, “Шилдэг найруулга” номинацид Оскарын шагналыг хүртэж байжээ.
О.Барс