Хэсгийн шилдэг төлөөлөгчийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-20 17:50:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газраас “Шилдэг хэсгийн төлөөлөгч – 2017” уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, хэсгийн төлөөлөгч нарын албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээн эссэ бичлэг, хууль эрх зүйн мэдлэгийг шалгах сорих сорил, гадаад хэлний  мэдлэг шалгах сорил, Комьпютерийн мэдлэг шалгах сорил, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, уран жолоодлого буюу мотоцикль жолоодох ур чадвар гэсэн 7 төрлөөр явагдсан бөгөөд 19 сумаас 17 хэсгийн төлөөлөгч  оролцож, ур чадвараа сорив.
Тэмцээний 1 дүгээр байрыг Хужирт сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Үл-Олдох эзэлж, “Өргөмжлөл” алтан медаль, шилжин явах цом, 2 дугаар байрыг Хайрхандулаан  сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзул эзэлж, “Өргөмжлөл” мөнгөн медаль, 3 дугаар байрыг Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Самдантүвдэн эзэлж, “Өргөмжлөл”, хүрэл медалиар тус тус шагнууллаа.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ