Багийн дарга нарыг унаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-19 13:30:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 104 багийн Засаг дарга нарын нэг сарын шатахууны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Багийн дарга нарын нэг сарын шатахууны хэмжээ 10 литр байдаг ба энэ нь тухайн багт явж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд хүрэлцдэггүй байсаар ирсэн юм.
Мөн Жаргалант сумын зарим багаас бусад багт албаны мотоцикль, унаа тэрэг байдаггүй тул энэ онд 40 багийг унаажуулахаар боллоо. Мөн 2018 онд бүх багийг төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжоор хангаж, унаажуулахаа аймгийн Засаг дарга илэрхийлэв.

Түүнээс гадна хөдөө гандаж, хөдөө хөхөрч, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж буй багийн Засаг дарга нарт томилолтын асуудал хүнд байдаг аж. Тиймээс үнэхээр иргэдийнхээ төлөө, албан ажлаар явах шаардлагатай бол томилолтыг тогтмол олгодог байхыг Багийн засаг дарга нарын сургалтын үеэр аймгийн Засаг дарга холбогдох хүмүүст үүрэг болголоо.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ