АНУ-ын иргэн Х.Накамура шатрын супер тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-18 14:45:06

МОСКВА. /TASS/. Америкийн шатарчин Хикару Накамура Швейцарийн Цюрих хотод болсон шатрын супер тэмцээнд түрүүлжээ. Энэ жилийн тэмцээнийг Виктор Корчнойн дурсгалд зориулан зохион байгуулсан юм. 

Найм дахь тойрогт өрсөлдөгчид өөр хоорондоо блиц тоглолт хийхэд Накамура таван оноо авч тэмцээний ерөнхий дүнгээр нийт 15 оноо авчээ. Тэмцээний хоёрдугаар байранд орсон Оросын иргэн Ян Непомнящий нийт 14 оноо авснаас блиц тоглолтод 4 оноо авсан байна. Гуравдугаар байранд Энэтхэгийн шатарчин Вишванатан Ананд 13,5 оноогоор оржээ.
 
Цюрихийн энэ оны супер тэмцээнийг их мастер Виктор Корчнойн дурсгалд зориулан зохион байгуулж байгаа юм. Их мастер  өнгөрсөн оны 6 дугаар сард Швейцарьт таалал төгссөн билээ. 

1976 онд их мастер Виктор Корчной ЗХУ-д буцах очихоос татгалзан, Швейцарийн нэрийн өмнөөс тоглох болсон ба дэлхийн аваргын титмийн төлөө Анатолий Карповтай 1978 онд Филиппиний Багиод, 1981 онд Италийн Мерано хотод тоглож байсан юм. Хоёр тоглолтод хоёуланд нь дэлхийн аварга А.Карпов ялж, дэлхийн аварга цолоо хамгаалж байсан билээ.
О.Барс 

 

 




Холбоотой мэдээ