Бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, дасгалын сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-18 10:42:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бие бялдарын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, дасгалын сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион явууллаа. Сургалтаар Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах аргачлал, цэцэрлэгийн хүүхдийн дасгал хөдөлгөөн, гимнастикийн хувиргалтыг заажээ. Мөн ахмад настны хийх дасгал хөдөлгөөн, аэробикийн үндсэн дасгалаар 70 гаруй эрүүл мэндийн ажилтанд зааж сургасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, дасгалын сургалт"-ыг хийсэн байна.

                                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ