ОХУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-23 16:25:00

МОСКВА. /Sputnik/. Сиритэй холбоотой ОХУ-ын байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд Сирийн хууль ёсны эрх барих хүчинд л дэмжлэг үзүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр мэдэгдэв байна.

“Сирийн асуудалд ОХУ нэг л байр суурьтай байх болно. Одоо ч, цаашид ч бид Сирийн хууль ёсны эрх баригчийг дэмжинэ” гэж тэрбээр фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад мягмар гарагт Москва хотод гэнэтийн айлчлал хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Медведев нартай уулзжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ