“Галт зэвсэг-2015” нэгдсэн арга хэмжээ өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:58:59

Төв аймгийн Цагдаагийн газар “Галт зэвсэг-2015” нэгдсэн арга хэмжээ өрнүүлж байна.

Галт зэвсэгийн нэгсдэн бүртгэл, тооллого хийх, иргэдийн гар дээрх нуугдмал зэвсэг, хууль бус худалдаа, үйлдсэн хэргийг илрүүлэх зорилгой нэгдсэн арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 25 иргэн хамрагдаж,гар дээрх зэвсэгээ тоолуулаад байна. ЦГ-ын ОНХА байцаагч М.Нансалмаа ирэх сарын 01-нд арга хэмжээ дуусгавар болох тул иргэд, идэвхтэй хамрагдахыг уриалав.Өнгөрсөн жилийн тооллогын дүнд 1200 орчим галт зэвсэгийг бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ