Дөрөвдүгээр сарын 14-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА
09.00 цагт Улсын тариаланчдын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудалд болно.
09.00 цагт Улаанбаатар зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго 4 - Боловсрол 2030 хөтөлбөр”-ийн үндэсний зөвлөлдөх уулзалт, “Боловсролын хяналт-шинжилгээний 2016 оны дэлхийн тайлан”-гийн танилцуулга болно.
09.00 цагт АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган-59” нэгдсэн хуралдаан тус сургуулийн Соёлын төвд болно.
10.00 цагт МХЕГ-ын өмнөх талбайд “Дэд бүтцийн хяналт- Иргэдийн оролцоо” нээлттэй өдөрлөг болно.
11.00 цагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн "Буянт Ухаа" спортын ордонд болно.
11.00 цагт "Нэг өрх-нэг ажлын байр" ажлын байрны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.
11.00 цагт Японы хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-гаас Санхүүгийн зохицуулах хороонд хэрэгжүүлж буй "Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх" төслийн Удирдах зөвлөлийн хурал СЗХ-нд болно.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Монголбанкинд Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулна.
17.00 цагт Монгол Улсад тахь сэргээн нутагшуулсан 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт "Blu moon" галерейд болно.