Баар, цэнгээний газрын орчимд гэмт хэрэг түлхүү үйлдэгдэж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-11 19:02:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Прокурорын газраас өнгөрсөн жил бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтад харьцуулсан судалгаа хийж, баар, цэнгээний газрын орчимд гэмт хэрэг түлхүү үйлдэгдэж байна гэж дүгнэжээ.

Тодруулбал, “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэмтэл, хохирол, шалтгаан нөхцөл зэргийг харьцуулсан байна.

Судалгааны дүнгээр, Хэрлэн сумын 6-р багт “Бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг 37 гарсан нь бусад сум, багтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд тус багийн нутаг дэвсгэрт олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй “Шүр” зах, 10 гаруй баар, зоогийн газар ажилладагтай холбон тайлбарлаж байна. Дээрх цэнгээний газрууд гэрийнх нь хажуу дэргэд шахам байрладаг нь ч шалтгаангүй архидах сэдлийг өгдөг гэж хэлж болох юм.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ