Завханы залуу бүсгүйчүүд анх удаа нэгдэж уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-06 01:17:01

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Залуучууд хөгжлийн төвөөс Монфемнет үндэсний сүлжээтэй хамтран аймагтаа анх удаа “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой  VIII форумыг зохион байгууллаа.

Форумд Завханы 20-34 насны нийгмийн бүх салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл 60 гаруй бүсгүйчүүд оролцжээ. Энэхүү форумыг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, Демокрэйзи залуусын төв мөн хамтран зохион байгуулж залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй олон асуудалд мэргэжлийн хариулт өгч санал хүсэлтийг нь сонсчээ. Залуу бүсгүйчүүд энэ үеэр “Хүн амаа өсгөх бодлого- Амьдралын чанар” сэдвийн хүрээнд нийгэмд өнөөдөр тулгамдаж буй асуудлуудаар ярилцаж гарах гарцаа тодорхойлж, залуу бүсгүйчүүдийн давуу тал, ололттой олон үйл ажиллагааг урамшуулан хэлэлцэж "Бидэнд шийдэл байна" нэртэй уриалгыг гаргажээ. Энэхүү уриалга 11 гол сэдэв, асуудлын хүрээнд 30 гаруй гарцыг тодорхойлсон олон талын мэргэжлийн өнцгөөс харж асуудлыг тодорхойлсон уриалга болжээ.

Цаашид энэхүү уриалгыг аймаг орон нутаг,  улс орны хэмжээнд тодорхой бодлого, ажил хэрэг болно гэдэгт Завханы залуу бүсгүйчүүд итгэлтэй байна хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ