Гулентэй холбоотой гэх үндэслэлээр баривчлагдсан хүмүүсийн тоо 113 мянгад хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Өнгөрсөн онд төрийн эргэлт хийхээр оролдсон гэх шашны номлогч Фетулла Гулений ФЕТО байгууллагатай холбоотой хэмээн сэжиглэж өнгөрсөн 8 сарын хугацаанд нийт 113 мянга гаруй хүнийг Туркийн хууль сахиулах байгууллагынхан баривчилжээ.
Тэдгээр хүмүүсийн бараг 50 мянга орчим нь саатуулагдсан хэвээр байгаа гэж ням гарагт Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдээллээ.
“Баривчлагдсан хүмүүсийн дотор 10 732 цагдаа, 7643 цэргийн албан хаагч, 168 генерал, 2575 шүүгч, прокурор, 208 төрийн албан тушаалтан, 26 177 энгийн иргэд байна” гэж сайд хэлснийг “Anadolu” агентлаг уламжиллаа.
Одоогийн байдлаар Ф.Гулентэй холбоотой гэж сэжиглэж буй 47 мянга гаруй хүн саатуулагдсан хэвээр байгаа гэдгийг сайд тодруулан дурджээ. Нийтдээ 113 260 хүн баривчлагдсан ба тэднээс 65 мянга 360 хүнийг суллаад байна.
Үүнээс гадна, 863 сэжигтэн оргон зугтаад баригдаагүй байгаа гэдгийг сайд дурдав.
О.Барс