Бүрэгхангай, Рашаант, Хангал суманд төлийн хорогдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-31 16:02:09

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээгээр энэ жил 1,573 мянган хээлтэгч мал төллөхөөс 277 мянган мал буюу нийт хээлтэгчийн 17,6 хувь төллөж, төлөө 98,7 хувиар бойжуулж байна.

Бүрэгхангай, Рашаант, Хангал суманд төлөө бүрэн бойжуулж байна.

Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Орхон, Могод суманд төлийн хорогдол багагүй гарч төлөө 85,7-95,7 хувиар бойжуулж байгаа мэдээ байна. Харин Хутаг-Өндөр сум ердөө хоёрхон ингэ тоолуулснаа бүрэн төллүүлж, нэг ботго бойжуулж байгаа нь сумын  мал төлөлтийн дундаж дүн мэдээнд илэрхий сөрөг нөлөө үзүүлжээ.

-Өвөл, хавар цас их орсон учраас бэлчээр хомсдож, мал их турсан. Ялангуяа хээлтэгч мал их ядарсан. Эх мал жилбэгүй төллөж, төлийн хорогдол их гарч байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбацогт дүгнэж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ