Төрийн албан хаагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-29 01:08:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/ УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын санаачлан хэрэгжүүлж байгаа "Залуу малчдаа дэмжих аян" Дархан-Уул аймагт буюу 18 дахь аймагтаа үргэлжлэв.

Аяны хүрээнд тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтарч “Төрийн албан хаагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт лекц уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад аймгийн төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөл 80 гаруй хүн оролцов. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь “Монголын Морин спорт залуу уяачдын холбоо”-ны тэргүүнээр ажиллдаг бөгөөд үүнийхээ дагуу холбооныхоо салбар зөвлөлийг Дархан-Уул аймагт байгуулж малчид уяачдын анхдугаар зөвлөлгөөн хийсэн байна. Түүний эхлүүлсэн “Залуу малчдаа дэмжих аян” нь малчин залуусаа дэмжих зорилготой гэнэ.

Уг зорилгын хүрээнд 21 аймгийн 21 залуу малчин тус бүрт тавин эм төлөг хандивлаж буянт сүргээ арвижуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Тэрбээр: “Дархан-Уул аймгаас нэг малчин өрхийг сонгож 50 эм төлөг бэлэглэнэ” гэв. Залуу малчдаа дэмжих аяныг тус аймагт өрнүүлэх уулзалтын өмнө аймгийн Залуучууд театрт залуу малчдад зориулж “Монгол поп опера Увертюра” хамтлаг “Монгол минь” тоглолтоороо дэмжиж уран бүтээлээ толилууллаа. 

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ