Орост болсон жагсаал цуглааныг хөөн тараасныг АНУ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-27 13:14:17

ЛОНДОН./BBC/. Ням гарагт Орост болсон авлигын эсрэг жагсаал цуглаанд оролцсон хэдэн зуун хүнийг баривчлан саатуулсныг АНУ-ын Төрийн Департамент буруушаав. Энэ хэрэг явдал нь ардчиллын үнэт зүйлсийг доромжилсон үйлдэл боллоо гэж Төрийн Департамент үзжээ.

“Тайван жагсаал хийж байгаад баривчлагдсан хүмүүсийг бүгдийг нь нэн даруй суллахыг Оросын Засгийн газарт бид уриалж байна” гэж Төрийн Департаментын төлөөлөгч Марк Тонерын мэдэгдсэнийг “Reuters” иш татан мэдээллээ. 

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг жагсаалд оролцохоор хүрч ирэхэд нь баривчилсан төдийгүй түүний тэргүүлж буй авлигатай тэмцэх байгууллагад нэгжлэг хийсэн тухай мэдээг АНУ-д түгшин хүлээж авсныг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ