“Цахилгаан менингит” өвчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-26 23:14:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан -Уулаймгийн Дархан сумын Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж “Цахилгаан менингит” өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргав.

Тухайлбал: иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч сумын бүх аж ахуй нэгж, байгууллагуудад өөрийн ажлын байрандаа эрүүл мэндийн байгууллагааас өгч буй заавар зөвлөмжийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулахыг үүрэг болголоо. Энэ ажлыг Сууц өмчлөгчдийн холбоод сургуулүь, цэцэрдлэг, их ээд сургууль болон сумын 18 багаар дамжуулж бүх айл өрхүүдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны ухуулах хуудас тараах, Эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажилд татан оролцуулахаар боллоо.

Мөн Дархан сумын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг Онцгой комиссын гишүүд тус бүр багийн дарга нар, МХГ-ын улсын хяналтын байцаагчдыг оролцуулан зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр болж энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг гаргахаар тогтлоо. Сумын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу зохион байгуулах ажлын хэсэг гарч шийдвэрийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний үе шат нь энэ сарын 27-наас ирэх сарын зургаан хүртэл харин дараагийн шат нь мөн сарын 20-н хүртэл явагдах юм байна. Цахилгаан менингит өвчин нь агаар дуслын замаар халдварлаж  бүх насныхан тэр болон 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилж өвчилдөг байна. Тус аймгийн хэмжээнд энэ сарын наймнаас 22-ний хооронд уг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэнээс өвчилсөн хоёр настай хүүхэд бүрэн эдгэрсэн бол 12 настай нэг хүүхэд аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ